УВС: Гадаад багшийн сургалттай ангидаа элсэлт авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-29 09:00:33

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн анхны гадаад хэлний сургалтын төв “Success” нь 2026-2027 оны хичээлийн жилд тэнхимийн гадаад багшийг урин ажиллуулж, сургалтын чанараа шинэ түвшинд хүргэж байна.


Тус төв нь хүүхэд, залуус, насанд хүрэгчдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Иймд энэ хичээлийн жилээс эхлэн 1-12 дугаар ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан 100 хувь гадаад багштай ангид элсэлт авч байна.


“Манай төв байгуулагдаад 16 жил болж байна. Бид англи хэлийг аймаг, орон нутагтаа хямд зардлаар, сургалтын таатай орчинд, гадаад багшаар заалган суралцах боломжийг бүрдүүлсэн. Иймд олон улсын томоохон шалгалтуудад өндөр оноо авч, гадаадын их, дээд сургуульд суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мөн гадаадад ажиллаж, амьдрах хүсэлтэй залуус манай төвийг зориорой” хэмээн онцоллоо.


Манай төвд Филиппин улсаас англи хэлний мэргэжлийн багш ирж, нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллаж байна. Мөн сурагчдын өвлийн болон зуны амралтын үеэр Филиппинд хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэн ажилладаг. “Нэг анги цөөн сурагчтай, суралцах хугацаа нь 1-3, 3-6, 6 сараас 1 жилийн хугацаатай. Мөн хувийн болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн “Success” төвийн захирал Т.Оюунтунгалаг ярилаа. 


Related news