УВС: Хүйтний эрч бага зэрэг суларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-28 11:44:25

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ноос эхлэн аймгийн нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларсан. 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 3-8 м/с хүрнэ.


Одоогоор Хяргас суманд 29 см, Малчинд 22 см, Баруунтуруунд 18 см, Зүүнговьд 16 см, Тэсэд 13 см, Улаангомд 10 см, Өндөрхангай, Цагаанхайрханд 8 см, Сагилд 9 см, Давстад 5 см, Түргэнд 3 см, Наранбулагт 2 см, Завхан, Зүүнхангай, Өлгий, Бөхмөрөнд 1 см, Өмнөговь суманд 0.5 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Харин Ховд сум цасгүй байна.


Энэ долоо хоногт Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33 -38 градус, өдөртөө -22 -27 градус, бусад нутгаар шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -11 -16 градус хүйтэн байна.


Улаангом орчмоор багавтар үүлтэй, цас ороогүй, салхи 2-3 м/с, агаарын температур шөнөдөө -35.6 градус, хөрсөндөө -37.3 градус хүйтэн хонолоо гэж аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.        

 

Related news