ТӨВ: Хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-27 17:36:55

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, 2 дугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна гэж аймгийн УЦОШГ-аас мэдээллээ. 


Сарын эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сулрах боловч нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1–5 градусаар хүйтрэх төлөвтэй байна.


Ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орж, агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжилж, салхи шуурга ихтэй байх тул хол замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол авахыг УЦОШГ-аас анхаарууллаа. 

Related news