ТӨВ: Цээл, Угтаалцайдам суманд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-27 17:21:01

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 27 сумын малчин өрхөд 550 тонн тэжээл, 18 суманд 26 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр хуваарилан хүргүүлж байна.


Өнөөдөр Цээл суманд 5 тонн хорголжин тэжээл, 14.3 тонн хивэг, 28 хайрцаг долооц, Угтаалцайдам суманд 5 тонн хорголжин тэжээл, 12 тонн хивэг, 20 хайрцаг долооцыг хүргүүлэв.


2025 онд Цээл суманд 548 малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгжийн 122 000 толгой мал тоолуулсан бол Угтаалцайдам суманд 492 малчин, мал бүхий өрхийн 86 000 толгой мал тоолуулжээ.


Угтаалцайдам сум өвс, тэжээлийн нөөцөө сумын аюулгүйн нөөц болон малчны хотонд бүрэн хангажээ. Одоогийн байдлаар 5 өрх 3918 толгой малтай өөр аймгийн нутагт өвөлжиж байна.

 

Related news