“Увс хүнс” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-27 11:13:33

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу “Увс хүнс” ХК өөрийн нэрийн бүх бүтээгдэхүүнийг АСА Аренад зохион байгуулж буй “Жаргалтай золгое” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд гаргахаар Увсаас Улаанбаатар чиглэлийн онгоцоор тээвэрлэжээ. 


Иймээс Улаанбаатар хотын хэрэглэгчид “Увс хүнс” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг "Амтлаг гэр" био дэлгүүрийн хүргэлтээр болон лангуунаас худалдан авах боломжтой юм.

 

"Увс хүнс” ХК нь чацарганы нэрийн бүтээгдэхүүнүүд болон гурилан бүтээгдэхүүн нь үнэ ханшийн хувьд ч боломжийн, эко хүнс байдаг.

 

 

Related news