ДОРНОД: Хонь, тэмээн сүргийн тоо цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 2025 оны жилийн эцэст 462.8 мянган толгой адуу, 336.8 мянган толгой үхэр, 5.2 мянган толгой тэмээ, 1,229.8 мянган толгой хонь, 662.5 мянган толгой ямаа тоолуулсан байна.
Энэхүү дүн мэдээг өмнөх оныхтой харьцуулахад адуу 24.6 мянга, үхэр
16.2 мянга, ямаа 4.6 мянган толгойгоор өсөж, хонь 900, тэмээ 700 толгойгоор цөөрчээ. Үүнд мал худалдан борлуулах, байгаль, цаг уурын таагүй нөхцөл, ой
хээрийн түймрийн хохирол нөлөөлсөн гэж аймгийн Статистикийн
хэлтсээс мэдээллээ.
Дашбалбар сум хонь, Баянтүмэн сум тэмээн
сүргийн тоогоор, Матад сум адуу, Баяндун сум үхэр, Цагаан-Овоо сум ямаан
сүргийн тоогоор аймагтаа тэргүүлж байна.