ТӨВ: Олон улсын уралдаанаас 2 цом, 6 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Инчёон хотод энэ сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулсан Азийн “Future мusician” олон улсын уралдаанаас Борнуур сумын ЕБС-ийн "Болор эгшиг" морин хуурын хамтлаг, Зуунмод сумын "Эрчис" бүжгийн хамтлагийн хүүхдүүд 2 гран при, 5 алтан медаль, 1 мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал, үндэсний хөгжмийн гоцлол төрөлд Ч.Номинсондор, хамтлаг бүжгийн төрөлд “Эрчис” бүжгийн хамтлаг тус тус гран при цом хүртжээ.
Харин тэргүүн байрт Б.Оргил Алтан, Э.Хүслэн, А.Эрдэнэсолонго, И.Мөнх-Уран, Л.Маргад нар шалгарч, Г.Нандин-Ивээл мөнгөн медаль хүртсэн байна.
Монгол, Солонгос, Хонконг, Хятадын 200 гаруй
хүүхэд оролцсон уг тэмцээнийг төгөлдөр хуур, хийл, үлээвэр
хөгжим, бүжиг, дуулаачийн төрөлд ганцаарчилсан, ансамбль гэсэн төрлүүдээр
зохион байгуулжээ.


