ХӨВСГӨЛ: Дахиврыг эдийн засагт эргэлтэд оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-22 10:37:23

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын “АТ” ХХК-ийн захирал Б.Ганчимэг орон нутагтаа хоёр дахь түүхий эдийг худалдан авч боловсруулан, Улаанбаатар хотын үйлдвэрүүдэд нийлүүлснээс хойш таван жил болж байна.


Өмнө нь хогийн цэгт хаягддаг байсан ундааны сав, шар айргийн лааз, архины шил, чанамлын шил, хуванцар сав, гялгар уут, тосны бохир сав зэргийг худалдан авч, ангилан ялгаж боловсруулан үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа юм.


Тус компани жилд 42 тонн хуванцар, АПУ компанид жилд 240,000 шил, бохир гялгар уутыг улиралд 5 тонн бэлтгэн нийлүүлдэг байна.


Цаашид иргэд хогоо ангилан ялгаж сурвал цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжтой гэж Б.Ганчимэг ярилаа.


 



 

 

 

Related news