ТӨВ: "Хатан туулын шагшуурга" өвлийн тэмцээнд 300 гаруй албан хаагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-21 21:15:05

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. "Хатан туулын шагшуурга" өвлийн үйл ажиллагааг Төв аймгийн Алтанбулаг зохион байгуулж, 300 гаруй төрийн албан хаагч оролцжээ.


Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв.


Энэхүү үйл ажиллагаанд хоёр цэргийн анги, Төв аймгийн Биеийн тамир, спортын газар, Зуунмод сумын ЗДТГ, Алтанбулаг сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, Ирээдүй цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, сумын 1-р баг, Эрчим, Цаг уур, Соёлын төвийн “Хамтарсан баг” оролцлоо.


Өвлийн тэмцээнийг мөсний шагай, мөсний сур харваа, шилдэг тохижилттой хээрийн отог, үндэсний хээрийн хоол, цай зэрэг төрлөөр зохион байгуулжээ.


Тэмцээний төрөл тус бүрд тэргүүн, дэд байрыг шалгаруулж, онооны нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулсан байна.


Тэргүүн байрт Алтанбулаг сумын ЕБС, дэд байрт Алтанбулаг сумын хамтарсан баг, гутгаар байрт ЗХ-ний 119-р анги, тусгай байрт Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ тус тус шалгарчээ. 







Related news