ТӨВ: Монгол айлд америк сайн дурын ажилтан амьдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-21 08:49:03

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол дахь энх тайвны корпусын америк сайн дурын ажилтныг Зуунмод сумын айлд амьдруулах хүсэлт авч эхэлжээ.


2026 оны 6 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 16-ны хооронд америк сайн дурын ажилтныг гэртээ амьдруулах хүсэлтэй Зуунмод сумын айлуудаас хүсэлт авч эхэлсэн байна. Хүсэлтийг тус оны хоёрдугаар сарын 13-ныг хүртэл хүлээн авна. Энэхүү солилцоо нь хэл соёл, зан заншлыг харилцан суралцах зорилготой юм.


Хүүхэд, залууст хэл, соёлын насан туршийн боловсрол олгох, хөгжлийг дэмжлэх чиглэлээр 1994-2020 оны хооронд 52 сайн дурын ажилтан Төв аймагт ажилласан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хамтын ажиллагаа түр зогсоод байсан бөгөөд энэ оноос үргэлжлүүлж байгаа юм.

 

Related news