Хатгалд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 12:24:30

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 150 хүүхдийн “Уран дөш” цэцэрлэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтын хугацаа дуусч актлагдсан учраас багш нар 2 гэр барьж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг өмнөх жилүүдэд гэрт хүргэж байжээ. Энэ үед хүүхдүүд багтахгүй, хоол хийх гал тогооны өрөө байхгүй зэрэг олон асуудал гарч байсан бол шинэ цэцэрлэгтэй болж хүүхдүүд стандартын орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.  Цэцэрлэгийн барилгын ажлыг Монтрэйвэл компани гүйцэтгэсэн байна. Тус аймгийн хэмжээнд 38 цэцэрлэгт 7103 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 4 цэцэрлэг шинээр ашиглалтанд орох ажээ.  

Б.Гантуяа

Related news