ТӨВ: Өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд 20 мянга гаруй хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-20 17:16:40

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2025 онд давхардсан тоогоор 20 мянга гаруй хүүхэд өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцжээ.


Тодруулбал, 11 төрлийн тэмцээнд 7464 хүүхэд оролцож, хүүхдийн 67 өрөөгөөр 2200 хүүхэд үйлчлүүлсэн байна.


Мөн сумдын ЕБС, соёлын төвийн дугуйлангуудын 84 төрлөөр 35,077 хүүхэд хамрагджээ. Энэхүү тоо нь хүүхэд өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагдах байдал өмнөх оныхоос 36 хувиар өссөн үзүүлэлт юм.


Сурагчид волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн дугуйланд идэвхтэй хамрагдаж, сүүлийн жилүүдэд тэмцээн уралдаанд өргөнөөр оролцдог болсон байна.


Мөн япон, солонгос, англи хэлний дугуйлан, бүжиг, үндэсний хөгжмийн дугуйлан зэрэгт хүүхдүүд ихээр хамрагддаг байсан бол энэ оны эхээр амьд хөгжмийн болон дууны дугуйлан хичээллэж эхэлснээр 30 гаруй хүүхэд шинээр хамрагдаж эхэлжээ.


Мөн гэр бүлийн боловсрол олгох 279 удаагийн сургалтад 18,790 хүүхэд хамрагдаж, зөвлөгөө өгөх төвөөр 2091 хүүхэд үйлчлүүлжээ.


Related news