ТӨВ: Аймаг төсвийн орлогоо төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-19 17:06:15

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/ Төв аймаг улсын төсвөөс хөрөнгө оруулалт авдаг бус, орлого төвлөрүүлдэг болохоор төлөвлөжээ.


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн мэдээлснээр, 2025 он хүртэл аймаг улсын төсвөөс хөрөнгө оруулалт авдаг байсан. Харин өнгөрсөн жил аймаг өөрийн орлогоор 4 сая төгрөг төвлөрүүлж, уг өөрчлөлтийг амжилттай баталгаажуулсан гэж тэрээр онцоллоо.


Орлого бүрдүүлэх гол хүчин зүйл нь хувийн хэвшлийн ААН-үүдийг дэмжиж, хамтран ажиллах бодлого баримтлах явдал юм. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байж тухайн нутаг дэвсгэрт орлого тогтвортой үлддэг.


Хамгийн ойрын жишээ нь Сэргэлэн сум юм. Тус сум газар, үл хөдлөхийн татвараас хөрөнгө оруулалт авч, төсөвтөө 20 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


Иймд эхний ээлжид нэгдүгээр сарын 21-нд сумдын удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийж, хамтын гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна. 

Related news