ХӨВСГӨЛ: "Өөртөө үйлчлэх оёдлын төв" нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Мөрөн суманд Хөх баавгай нуур төрийн бус байгууллагаас “Өөртөө үйлчлэх оёдлын төв”-ийг байгууллаа.
Тус төвд хэрээсний, зузаан, нимгэн, арьс нэхий зэрэг материал оёход зориулсан 10 гаруй төрлийн оёдлын машин, утас, индүү болон оёдолчинд шаардлагатай бүх хэрэгслийг байршуулсан байна.
Иргэд өөрийн материалаа авчирч, түрээс төлсний дараа хүссэн зүйлээ оёх боломжтой юм.
Сар шинийн баярыг угтаж оёдлын газрууд ачаалал ихтэй байгаа энэ үед ээжүүдэд зориулсан ийм газар нээсэн нь олон хүнд хэрэгтэй үйлчилгээг үзүүлж байна.
Мөн тус төвийн онцлог нь ээжүүдийн оёсон дээл, хувцсыг борлуулах дэлгүүртэй юм.

