“Mongolia’s next top model”-ийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-22 12:27:32

“Боловсрол” телевизийн хамт олон АНУ-ын "CBS studios international" компанийн “America’s next top model” шоу нэвтрүүлгийн Монгол хувилбарыг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа бэлтгэн хүргэхээр болжээ.

Тус шоу нэвтрүүлэг нь 16-25 насны 14 эмэгтэй оролцогчтой байх бөгөөд орон даяар нээлттэй шалгаруулалт зарлаад байна.

Загварын чиглэлээр амжилт гаргах хүсэл мөрөөдөлтэй, 16-25 насны 170 см болон түүнээс дээш өндөртэй охид, бүсгүйчүүд оролцох боломжтой. Энэхүү шоу нэвтрүүлэгт орсноор дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч, Монгол Улсаа дэлхийд сурталчлах нүүр царай, загварын ертөнцөд хөл тавьж, гадаад болон дотоодын дизайнеруудтай хамтран ажиллах боломжтой болохоос гадна нэвтрүүлгийн шагнал 20 сая төгрөг болон ивээн тэтгэгчдийн шагнал гардах юм.

Албан ёсны форматаар хийгдэж буй контент учир АНУ-ын “CBS studios international" компанийн зөвлөх продюссерууд Монголд ирж ажиллах аж.

Шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй охид бүсгүйчүүдийг 09:00-19:00 цаг хүртэл "Боловсрол" телевизийн байранд бүртгэж байна.

Ж.Болор

Related news