ХӨВСГӨЛ: Сүүлийн нэг сард Жарганатын голыг 8000 орчим аялагч зорьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үлгэрийн мэт гайхамшигтай, үзэсгэлэнтэй Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Жарганатын голыг зорих аялагчдын цуваа үргэлжилсээр байна.
Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-наас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг.
Тиймээс энэхүү гайхамшгийг үзэхээр, идэр есийн хүйтэнд Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчид сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
Тухайлбал сүүлийн 1 сарын хугацаанд Жарганат голыг үзэхээр 8000 гаруй жуулчин энэ нутгийг зорьжээ.
Энэ онд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын 11 үйл ажиллагааг төлөвлөсөнөөс, 5-ийг нь өвлийн улиралд зохион байгуулахаар болсон.
Тодруулбал “Цаа цасны баяр” Цагааннуур суманд, “Хөх сувд” мөсний баяр
Хатгал тосгонд, “Хөвсгөл цом” спорт
загасчлалын тэмцээн Ханх суманд, Радианы цом спорт загасчлалын тэмцээн Ханх
суманд болохоор төлөвлөсөн байна.

