ТӨВ: Мөсөн сурын харвааны аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-14 20:22:36

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн үндэсний спортын VIII наадмын хүрээнд мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулж аваргуудаа шалгарууллаа.  


Тэмцээнд 18 аймаг, 9 дүүргийн 200 гаруй харваач цуваа харваа, багийн харваа төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна.


Тэргүүн байрт аймгийн хошой мэргэн спортын мастер Н.Алтансүх 19 оноогоор шалгарсан бол дэд байрт залуу харваач Ц.Насанжаргал 18 оноогоор гутгаар байрт аймгийн бахлуур харваач спортын мастер Я.Барамсайхан 17 оноогоор тус тус шалгарчээ. Багийн төрөлд Дүнжингаравын мэргэд баг тэргүүн байр эзэлсэн байна.


Мөсөн сурын харваачид улс, аймгийн өнцөг булан бүрээс идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж оролцдогоороо онцлог.  


Сум нь 120 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 8 харваач оролцон 40, 30, 25, 20 метрийн зайнаас харвадаг байна. 


Related news