Үнэт цаасны арилжаагаар 14 384 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-21 17:31:56

Хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 14,384 ширхэг хувьцаа арилжсан байна.

Мөн 2354 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 239 588,243.00 төгрөгийн гүйлгээ хийлээ. Эл өдөр "MSE ALL" индекс 781.06 нэгж болж 0.43 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 341 тэрбум 811 сая 382 827  төгрөг боллоо.

 Хөрөнгийн бирж  11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулжээ. Ингэснээр нийт 19,977,183,235.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 3.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 

 Б.Заяа

Related news