ТӨВ: Дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-05 11:58:17

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувийг хөдөө аж ахуйн салбар, 29.7 хувийг үйлчилгээний салбар, 18.3 хувийг үйлдвэрийн салбар эзэлж байна. 


2025 онд хөдөө аж ахуйн салбарт олон төрлийн хөнгөлөлттэй зээлүүдийг олгосон байна. Тухайлбал, Хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн тариаланч иргэн, хуулийн этгээдийн бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувьд хөнгөлөлт үзүүлэн ажиллаж 2025 онд 52 иргэн, аж ахуй нэгж 389.3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.    


Монгол Улсын Засгийн газрын “Аян өрнүүлэх тухай” 47 дугаар тогтоолын хүрээнд "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлд нийт 15 сумын 181 иргэн, ААН 35 тэрбум төгрөгийн зээлэнд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.


Хөнгөн болон жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ, хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор 28 удаагийн танхим, 17 удаагийн цахим нийт 50 удаагийн зөвлөгөөн, сургалт зохион байгуулан 1558 иргэнийг хамруулжээ. 


Related news