ТӨВ: Борнуур суманд 428 өрх эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Борнуур суманд 428 өрх эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Тухайлбал, сүүний чиглэлийн 5084 үнээ, махны чиглэлийн 8 өрхийн 121 үхэр, сүүний чиглэлийн 2 өрхийн 115 ямаа байна.
Мөн цэвэр үүлдрийн нийт 1166 үхэр байгаагаас 558 хар тарлан, 608 сементаль, 10 монбелярд өсгөн үржүүлж байна. Түүнчлэн 261 суффолк үүлдрийн хонь, 46 альпин үүлдрийн ямааг нийт малчин өрхийн 15 хувь нь өсгөн үржүүлж байна.
Эрчимжсэн мал аж ахуй нь бэлчээрийг зохистой ашиглах, нэмэлтээр тэжээл өгөх зэрэг үйл ажиллагааг хослуулдаг бөгөөд эрчим хүчний зарцуулалтыг багасгаж, хямд өртөгтэй бүтээгдэхүүн гарган авах боломжийг бүрдүүлдэг.
Борнуур сумын Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багт нийт 1443 өрхийн 5137 хүн амьдардаг.