ТӨВ: Бойжуулсан төлийн тоо 1.7 сая толгойд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-03 11:21:37

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2025 онд бойжуулсан төлийн тоо 1.7 сая толгойд хүрч, 21.3 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. Мөн 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан талаар аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 


Тухайлбал, 2025 онд 1040 тэмээ, 131,798 адуу, 135,733 үхэр, 910,420 хонь, 552,869 ямаа бойжуулсан байна. Харин 10 тэмээ, 2656 адуу, 2703 үхэр, 9529 хонь, 6436 ямаа зүй бусаар хорогджээ.


Малын хэрэглээний зарлагыг авч үзвэл, 837 тэмээ, 75165 адуу, 105,750 үхэр, 1,012,754 хонь, 565,619 ямаа буюу 1.8 сая толгой мал байв.


Related news