ТӨВ: Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.1 сая толгой мал тоолууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2025 оны эцэст 4.1 сая толгой мал тоолууллаа. Энэхүү тоон үзүүлэлт нь өмнөх оныхоос 28.3 мянган толгойгоор буюу 0.7 хувиар буурчээ.
Малын төрлөөр авч үзвэл, 4089 тэмээ, 490.4 мянган адуу, 386.9 мянган үхэр, 2.0 сая хонь, 1.3 сая ямаа тоолуулсан байна.
Малын тоог төрлөөр нь өмнөх оныхтой харьцуулан авч үзвэл, адуу 56.6 мянга буюу 13.1 хувиар, үхэр 30 мянга буюу 8.4 хувиар, тэмээ 203 буюу 5.2 хувиар тус тус өссөн байна. Харин хонь 102.3 мянга буюу 4.9 хувиар, ямаа 12.8 мянга буюу 1 хувиар тус тус буурчээ.