ТӨВ: Чимэглэсэн авто машины парадад Баруун Зуунмод багийнхан тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-02 17:17:33

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Он солигдох торгон мөч, хоёр оны заагт Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд “Мөнгөн шөнө” шинэ жилийн нэгдсэн цэнгүүнээ зохион байгууллаа.


Өвлийн өвгөн, цасан охид, дуу хуур, бүжиг наадам, түүдэг гал, баярын парад зэргийг зохион байгуулсан юм.


Түүнчлэн Зуунмод сумын зургаан багийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтдаа засаж чимэглэсэн авто машины парадыг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.


Чимэглэсэн авто машины парадад Баруун Зуунмод 6 дугаар багийнхан тэргүүлж, дэд байрт Зүүндэлгэр 4 дүгээр баг шалгарч, удаах байрт Номт 1 дүгээр баг шалгарч батламж, мөнгөн шагнал гардууллаа.


Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Энэ жил 50 гаруй уран бүтээлч урлагийн тоглолт үзүүлж, нэмээд баярын парад явуулж, галт сур харвааны үзүүлбэрүүдийг чимэг болгож оруулснаараа онцлог байлаа. Мөн гадна тохижилтын уралдааныг зарлаж он солигдох агшинд шилдгүүдээ шалгаруулж шагналыг нь гардуулан өгсөн гэв. 






Related news