ТӨВ: Машинтай кино үзвэрийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-31 14:20:33

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Мөнгөн үдэш-2025" шинэ жилийн баярын хүрээнд Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд "Movie night" буюу машинтай кино үзвэрийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагааг 12 дугаар сарын 30-ны 18 цаг 30 минутад Мөнх-Алдарын талбайд зохион байгуулсан бөгөөд машинаа хамгийн гоё чимэглэж ирсэн гурван жолоочийг шалгаруулж урамшууллаа. Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Машинтай кино үзвэрийг анх 2024 оны 12 сарын 30-нд зохион байгуулж байжээ.


Ингэхэд нийт 30 гаруй машин 80 гаруй иргэд оролцож байсан юм. Энэ жил мөн 30 гаруй машин 70 гаруй иргэд оролцлоо. Тус өдөр гэр бүл, найз нөхөд, хамт олноороо баярын уур амьсгалыг мэдэрч, хамтдаа нэгэн үдшийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болно гэв. 

Related news