ТӨВ: Хүүхдүүд жүжиг үзэж байгаль эх дэлхийгээ хайрлах мэдлэгээ тэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-30 14:06:32

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол туургатан театрын урд талбайн мөсөн хотхоны нээлтэд зориулсан “Шившлэгтэй зургийн нууц хүүхдийн жүжгийг 300 гаруй хүүхдүүд үзжээ.


Энэхүү жүжиг нь ойн амьтдын амьдралыг харуулсан байх бөгөөд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ач тусын талаар өгүүлдэг аж.


Монгол туургатан театрын дарга Г.Баттөмөр, "Шившлэгтэй зургийн нууц жүжгийг үзэхээр ирсэн хүүхдүүд мөсөн хотхонд тоглож, урлагийн тоглолт үзэж цагийг гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүллээ. Мөн эхний 200 хүүхдэд гарын бэлэг гардууллаа" гэв.


Өнөөдрийн жүжгийн онцлог нь гадаа талбайд зохион байгуулж байгаа бөгөөд мөсөн хотхоныг хоёр зуун мянган төгрөгт багтаан бүтээн байгуулж чадсан явдал байв.


Учир нь дэлхийн мөсөн баримлын гурван удаагийн аварга, алтан гадас одонт, соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэнбат, 2023 оны "Гэгээн Муза" олон улсын наадмын гранпри шагналт шилдэг зураач, соёлын тэргүүний ажилтан С.Бат-Эрдэнэ, гэрлийн техникч Соёлын тэргүүний ажилтан Л.Баярбат нар Монгол туургатан театрт ажилладаг. Иймд бид нөөц бололцоогоо ашиглан тус хотхоныг хамгийн хямд төсвөөр бүтээж хүүхэд багачуудыгаа баярлуулж байгаадаа баяртай байна гэв.  


Мөн энэхүү жүжгээр олсон орлогоо хүнд өвчнөөр өвдсөн Уламжлалын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Буджаргалын эмчилгээний зардалд бүтнээр нь хандивлажээ.



 

Related news