Дундговьд бага цастай, зарим газраар тарландуу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн ихэнх нутгаар тогтсон цасан бүрхүүл 1 см орчим зузаантай, зарим газраар тарландуу байна гэж УЦУОШ- ний алба мэдээллээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар бага зэргийн цастай байлаа. Хамгийн ихдээ Цагаандэлгэр сумын нутагт 2.0 мм, Дэрэн, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын нутгаар 1.2-1.4 мм хур тунадас орж, бусад нутгаар хур тунадасны хэмжээ 0.0- 0.9 мм байжээ.
Цастай өдрүүдэд зарим газраар 8-12 м/с салхитай, хүйтний эрч нийт нутгаар шөнөдөө 21-28, өдөртөө 11-20 градус байсан бол өнөөдөртөө хүйтний эрч хадгалагдаж маргаашаас эхлэн бага зэрэг сулрах юм байна.
Ерөнхийдөө 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадас нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарсан байна.
Т.Отгонтуяа