ТӨВ: Шинэ жилээр согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-30 09:47:36

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 285 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хэргээр буюу 41 хувь өссөн байна.


Иймд Цагдаагийн газраас энэ оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “Архигүй шинэ жил” нэгдсэн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Иргэдийг хууль, дүрмийг мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.


Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа нэгдсэн ажил нь согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. 

Related news