ТӨВ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн 13 ажлыг зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт 42 хэрэгжүүлэх үйл ажиллагаатай баталж, 13 удаа нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Энхболд, Энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дүрмээ мөрдье”, “Алдуул мал”, "Авилгагүй Төв аймаг", “Эрүүл оюутан-эрүүл ирээдүй” зэрэг хэсэгчилсэн ажлыг 15 удаа зохион байгуулсан.
Мөн “Ногоон бүс”, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл”, “Эрүүл жолооч-2”, “Мал мах-2025”, “Дахин сэрэмжлүүлье дахин нягталъя”, "Хүүхдэд ээлтэй дотуур байр“, “Шударга нийгэм-бидний оролцоо” зэрэг ажлуудыг зохион байгууллаа.
Гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй цэгүүдэд байнгын гурав, хөдөлгөөнт таван пост ажиллуулж хэв журмын 33 чиглэлд эргүүл, хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулаахаар 390 удаагийн мэдэгдэл, албан шаардлага аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж үр дүнг тооцож ажилласан байна.
Түүнчлэн сургалт, нөлөөллийн чиглэлээр төрийн 178
байгууллага, төрийн бус 32 байгууллага, 390 аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн
байгууллагыг хамруулсан гэв.