ХӨВСГӨЛ: Авьяас сургуулийн сурагчдын үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-12-25 14:13:36

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төрөлжсөн сургалттай Авьяас сургуулийн 15 жилийн ой тохиож байна.


Ойн хүрээнд тус сургуулийн 20 сурагчийн 70 гаруй бүтээлийн үзэсгэлэн Хөгжимт драмын театрт олны хүртээл болж байна.


Тус сургууль Хөвсгөл нутгийн олон ястны өв соёлд суурилсан хүмүүжил, боловсролын орчноор дамжуулан сурагчдын авьяас, сонирхлыг нээн илрүүлж, зөв чиглэлд хөгжүүлэх зорилготой байгуулагдаж 15 жилийн ойтойгоо золгож байна.