СҮХБААТАР: Судар эгшиглэн төсөлд нийт 16,5 мянган уншигч оролцжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-12-16 15:00:46

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Судар Эгшиглэн” төслийн таван жилийн ой, шилдэг уншигч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ хүрээнд 2025 оны шилдэг уншигчдаа шалгаруулж, шагналыг нь гардуулсан юм.

 

Энэхүү төсөл нь Сүхбаатар аймгийн хүүхэд, багачууд болон иргэдийг ном уншуулж хэвшүүлэх, оюун санааг тэлэх, аливаа асуудалд тууштай тогтвортой хандах хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Харин төслийн цар хүрээ улам өргөжин тэлж Монгол Улсын бүх аймаг, нийслэл Улаанбаатар хотоос гээд энэ хугацаанд нийт 16,5 мянган уншигч оролцсон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа болжээ.

 

Төслийг санаачлагч, дэмжигч нар энэ онд шилдэг уншигчдаа БНХАУ-д аялуулж, томоохон номын сангуудын үйл ажиллагаатай танилцуулсан нь онцлог ажил байсныг хэлж байв.