ОРХОН: Ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах булантай болж эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын лаборатори 8 дугаар сургууль 1-5 дугаар ангийн сурагчдын шүд угаах буланг бусад сургуулиас хамгийн түрүүнд нээжээ.
Хэдийгээр хичээлийн амралт эхэлсэн байгаа ч цаашид сургуулийн 1708 сурагчдаа сургууль дээрээ хувийн ариун цэврээ сахихад дөхөм болгох зорилгоор дунд, ахлах ангийнханд зориулан шүдний 3-4 буланг дахин нээхээр төлөвлөжээ.
Сургуулийн захиргаа өөрсдийн хүч бололцоогоо ашиглан шүд угаах булангаа нээж буй бөгөөд хүүхдүүдийн дунд шүд угаалт хангалтгүй , өвчлөл огцом нэмэгдэх болсноос шалтгаалан энэхүү буланг нээсэн байна.
Мөн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд заавал сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэлтээр өгч байгаа бөгөөд бид сургуулийн тохилог шүд угаах буланг бий болгон зөв дадлыг хэвшүүлж, эрүүл шүдтэй хүүхдүүд цаашлаад эрүүл иргэнийг бэлтгэх ажлыг тогтмолжуулахаар ажиллаж байна гэж сургуулийн эмч Т.Ганцолмон ярилаа.
Мөн Орхон аймгийн хэмжээнд бусад сургууль ч жишиг болгон шүдний булантай болж эхэлж байгаа гэв.




Ulaanbaatar