Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Хуучин оноо
үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулахдаа
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага
хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг.
Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гарч байв. Тухайлбал, 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ.
Түүнчлэн
пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн
2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 662 дугаар захирамжаар
хориглосон. Үүнд:
- Зөвшөөрөлгүйгээр
салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс
худалдаж авахгүй байх
- Эрх бүхий
байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх
- Сүлд модоо 12
волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн
дагуу хийх
- Цагаан бенгалын
галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх
- Цацарч дууссаны
дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх
- Оргилуурт гэрэл,
тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх
Ulaanbaatar