ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-24 07:29:18

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-


08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. 

12:00 цагт: Монгол Улсын хэмжээнд анх удаа "ISO 37001:2025-Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” олон улсын стандартаар итгэмжлэлийн гэрчилгээг “Үндэсний итгэмжлэлийн төв” МонСертф ТҮБ-д гардуулна.

12:00 цагт: АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар АҮЭБЯ-ны хурлын зааланд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Чингэлтэй дэд төв, нийслэлийн 149-р сургуулийн халаалтын зуухыг хийн түлшинд шилжүүлэх гэрээг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т байгуулна.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “Томилгооны сонсгол”-ыг зохион байгуулна.

-Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгох ёслол болно. 


Үзэсгэлэн:

-“Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна. 

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity”  үзэсгэлэн  “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна. 


Related news