ӨМНӨГОВЬ: Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тогтмол явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-24 09:24:51

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд түлш, шатахууны хомсдол үүсэж, тээврийн салбарт хүндрэл үүсч байна.

 

Тухайн нөхцөлд байдалтай уялдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гаргаж Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг “Даланзадгад зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-т шатахууныг тогтмол, түргэн шуурхай олгож, үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

 

Үүний дагуу Даланзадгад сумын нийтийн зорчигч тээвэр өдөр бүр 8:00-19:00 цагийн хооронд зургаан чиглэлд тасралтгүй үйлчилж байна. Чиглэлийн зураглал, цагийн хуваарийг төв зогсоол, эцсийн болон дундын зогсоол, мөн автобус бүр дээр байрлуулсан ба QR кодыг уншуулан хөдөлгөөнийг хянах боломжтой.

 

Мөн Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусны билетийн кассыг иргэдэд ойртуулсан бөгөөд Улаанбаатар-Даланзадгад, Улаанбаатар-Гурвантэс, Улаанбаатар-Баяндалай, Улаанбаатар-Ханбогд, Улаанбаатар-Цагаанхад, Улаанбаатар-Цогт-Овоо, Улаанбаатар-Цогт-Цэций, Улаанбаатар-Шивээхүрэн гэсэн найман чиглэлд нийтийн тээврийг тасралтгүй явуулах ажлыг зохион байгуулж байна. 

Related news