ӨМНӨГОВЬ: Урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдүүдийг 94 хувьтай хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-18 08:54:26

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Жаргалтай ирээдүй” урьдчилан сэргийлэх үзлэгийг 2024 оноос зохион байгуулж байна.


Энэ онд “Жаргалтай ирээдүй-2025” хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах насны 10802 хүүхдээс 1152 нь үзлэгт хамрагджээ.


Харин 2024 онд үзлэгийн гүйцэтгэл 62 хувьтай байсан бол 2025 онд 94 хувийн гүйцэтгэлтэйгээр хамруулжээ.


Үзлэгт 4-17 насны хүүхдүүдээс тэгш насны хүүхдүүдийг сонгон сургуульд суурилсан тогтолцоогоор ӨЭМТ, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран үзлэг шинжилгээг зохион байгуулдаг юм.

 

Энэ жилийн хүүхдүүдийн үзлэгийн дүгнэлтээр голчлон илэрч байгаа өвчлөл бол амны хөндийн эрүүл мэнд, эрдэс, D витамины дутагдал 45 хувийг эзэлж байгаа бол хелико бактерын эерэг гарсан тохиолдол 40 хувьд нь илэрчээ.


Мөн холын харааны өөрчлөлт 14 хувьд илэрсэн талаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Related news