ХӨВСГӨЛ: Замын хөдөлгөөний дүрэм, журмын 9172 зөрчлийг камерын хяналтаар илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-18 11:10:24

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Теле камерын хяналтын дэд төв ажиллаж байна.


Камерын хяналтын системийг Теле камерын хяналтын дэд төвөөр дамжуулан ашиглаж, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.


Теле камерын хяналтын дэд төв энэ онд цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр 72 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 109.557.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг барагдуулсан байна.


Замын хөдөлгөөний дүрэм, журмын 9172 зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн 159.830.000 төгрөгийн торгууль төвлөрүүлсэн байна.


 Мөрөн суманд энэ онд нийт 17 байршилд 59 хяналтын камер шинээр суурилуулж ашиглалтад оруулсан юм.


Тодруулбал авто машины дугаар таних камер 6,  360 хэмийн эргэдэг камер 2, чиглэлийн камер 51-ийг суурилуулж  иргэдийн аюулгүй байдал, олон нийтийн замын хөдөлгөөний хяналтыг 24 цагаар хийж байна.







 

Related news