ӨВӨРХАНГАЙ: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах багуудыг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх - EPIC” төсөл амжилттай хэрэгжлээ.
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр дээрх төслийг хангайн бүсийн аймгуудад 2025 оны 8 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах аймгийн “Эрсдэлийн харилцаа, холбооны баг”-ийг байгуулж, дөрвөн удаагийн онол, дадлагад суурилсан сургалтаар багийн гишүүдийг чадавхжуулжээ.
Багууд нь эрсдэлийн үед ажиллах стандарт ажиллагааны журамтай болсон байна. Төслийг дүгнэх уулзалт өчигдөр болж, энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар болон Мал эмнэлгийн газарт мэдээлэл харилцааны тоног төхөөрөмж, ЗӨСТ-д хээрийн судалгаанд шаардлагатай материал зэрэг 17 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд материалыг гардуулан өглөө.
Ulaanbaatar