ХӨВСГӨЛ: Аймгийн хэмжээнд 31 сэтгэл зүйч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэхээр “Сэтгэл зүйчдийн баг” байгуулан ажиллаж байна.
Тус аймгийн хэмжээнд 31 сэтгэл зүйч мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа бөгөөд энэ онд 1416 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, 36768 хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн сургалтад хамруулжээ.
Мөн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, стандартад нийцсэн өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт шинээр тохижуулж, мэргэжлийн сэтгэл зүйчийг орон тоогоор ажиллуулж үйлчилгээг тогтмолжуулсан байна.
Тус төвөөс 213 хүн сэтгэл зүйн зөвлөгөө авч, үйлчлүүлэгчдийн тоо өмнөх
оноос 60 хувиар өсөж иргэд тулгамдсан сэтгэл зүйн асуудлаараа мэргэжлийн сэтгэл
зүйчид нээлттэй хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж авч байна.


Ulaanbaatar