ТӨВ: Баяндэлгэр сумын бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баяндэлгэр суманд 165,617,3 мянган га бэлчээрийн талбайд 570 малчин, мал бүхий өрхийн 168,259 тоо толгой мал өвөлжиж байна. Бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтэрчээ.
Отор нүүдэлд сумын хэмжээнд 44 өрхийн 27,271 толгой буюу бод 4481, бог 22,800 мал оторлохоор аймаг дундын отрын бүсэд хүсэлтээ илгээсэн байна.
2025 онд 2582 га-д тариалалт хийснээс 420,0 мянган тн
ургац хураан авчээ.