БУЛГАН: Хөндлөн асга уул аймгийн хамгийн өндөр цэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-12 09:08:19

Булган, 2025 оны арванхоёрдугаар11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2171 метр өндөрт Сонгины горхины Хөндлөн асга уул ажээ.


2019 оноос өмнө Булган аймгийн хамгийн өндөр цэг Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлин уул хэмээн тэмдэглэсэн байжээ.


Хөнлөн асга ууланд өнө эртний түүхийг улбаалах зосон бичиг, хадны зураг, хадны хөмөг, зосон зураг элбэг тохиолддог  байна.


Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Булган аймгийн Музейн захиргаатай хамтран хариуцсан бүс нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгаа хийх явцдаа энэхүү өндрийн цэгийг тогтоосон байна. 


Ташрамд, Булган аймгийн хамгийн нам дор газар нь Сэлэнгэ мөрний сав, Сүмийн булан, Ингэт толгой орчим далайн түвшнээс дээш 950 м байдаг.


Сонгины горхины Хөндлөн асга уул 

Хадны зураг зосон бичиг


Related news