Хүн бүрийг гамшгийн эрсдэлийг даван туулахад сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-19 11:43:59

Монголын Улаан Загалмайн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Энхбат, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр болон тус сумын багуудын ИНХ-ын дарга зэрэг 80 орчим төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа:-“Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, тогтвортой хөгжүүлэхэд дүрмийн шинэчлэл хийгдсэн” гэдгийг онцлов. Мөн өнгөрсөн хугацаанд 2020 он хүртэлх Стратегийг хэрэгжүүлэхдээ олсон ололт амжилт, сургамжид тулгуурлаж дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтууд, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулж МУЗН-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмж тодотгосон тухай мөн үеэр хийсэн “Төр, Улаан Загалмайн хамтын ажиллагаа” сэдэвт мэдээлэлд дурдав. Тухайлбал: “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын санал санаачлагыг дэмжиж үндэсний хэмжээнд орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгж, олон нийт, гэр бүл, иргэдэд хүрч ажиллах зорилт дэвшүүлсэн. 2019 он гэхэд МУЗН-ийн “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах бол “Спорт цогцолбор”, “Тоглоомын талбай”, “Ариун цэврийн байгууламж”-ийг шинээр барина гэв. Мөн цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж дэд станц байгуулж 50 хүртэл хүний багтаамжтай өвлийн байр барих, “Цонжин болдог” дахь Чингис хааны хөшөөнөөс “Хүүхэд, залуучуудын төв” хүртэлх найман км газарт сайжруулсан замтай болох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн анхны тусламжийн сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв барихаас гадна Дунд шатны Улаан загалмайн хорооны ажлын байрны нөхцлийг сайжруулах бол Булган аймагт УЗХ-ны байр барих, таван аймгийн Улаан Загалмайн хорооны байрыг халаалтын системтэй холбож Дунд шатны хорооны орлого нэмэгдүүлэхжд дэмжлэг үзүүлэх зэрэг 10 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр болсон тухай тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.

                                                                                                                                                            Б.Норовсамбуу

Related news