ГОВЬ-АЛТАЙ: “Мотоциклтэй багш” явуулын сургалт зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Насан туршийн суралцахуйн төвөөс “Мотоциклтэй багш” явуулын сургалтыг зохион байгуулжээ.
Малчдын хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс Дэлхийн зөн Монгол байгууллагын Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран явуулжээ.
Энэхүү явуулын сургалтыг Цогт, Эрдэнэ, Баян-Уул, Хөхморьт сумын Насан туршийн суралцахуйн төвийн багш нар харьяа сумынхаа малчид, тэдний хүүхэд, залуучуудад хүрч ажилласан байна.
Тодруулбал, малчин эцэг эхчүүдэд "Хүмүүжлийн эерэг арга" сургалт мэдээлэл, малчин залуучуудад "Санхүүгийн боловсрол" олгох болон номын богц аялуулж, малчдыг мэдээ мэдээллээр ханган ажилласан тухай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс мэдээллээ.
Ulaanbaatar