Цаг агаар ихэнх нутгаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Дархадын
хотгор, Завхан голын эхээр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын
хөндийгөөр -14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 градус, Алтайн уулархаг нутаг,
говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -10-15
градус хүйтэн байна.
Цаг агаар ихэнх
нутгаар өнөөдөр, маргааш тогтуун байна.
Ulaanbaatar