ДОРНОД: Аймгийн төвд ойр сумдад малын хулгайн гэмт хэрэг дийлэнх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-25 19:20:48

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд ойр сумд буюу Баянтүмэн, Булган, Чойбалсан, Сэргэлэн сумдад малын хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгааг Цагдаагийн газраас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар малын хулгайн 96 хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Тухайлбал, дээрх 96 хэргээс 20 нь Баянтүмэн суманд хамаарч байгаа юм.

Малын хулгайн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд дээрх сумдын хэн нэгэн малчныд туслах малчин хийдэг эсвэл тухайн малчин айлтай найз нөхдийн харилцаатай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт түлхүү холбогдож байна.

Уржнан өвлийн их шуурганаар Матад сумын 4-р багийн нутагт дэвсгэр Мэнэнгийн талд 70 орчим мянган бод мал уруудан бөөгнөрөл үүсгэж байсан. Энэ байдлыг малын хулгайчид ашиглах тохиолдол багагүй гарчээ. 

Related news