"Жишиг хороолол-4"-ын бүтээн байгуулалтын ажлууд дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяагийн санаачлагаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа "Жишиг хороолол-4"-ын бүтээн байгуулалтын ажлууд дуусч улсын комисст хүлээлгэж өглөө.
Үүнд Дархан сумын 13 дугаар багийн нутаг дахь орон сууцны 30, 31 дүгээр байрны урд талын 22,1 сая төгрөгийн өртөг бүхий тохижилтын ажлыг "Бурхант Хясаат" ХХК, Хуучин хорооллын 32 дугаар байрны урд “Борбожуу” ХХК 9,9 сая төгрөгийн өртөг бүхий тохижилтын ажлыг чанарын сайн дүнтэй гүйцэтгэж дууссан нь энэ юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа:-“Жишиг хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эдгээр орон сууцуудын дундах нийтийн эзэмшлийн талбайнцементэн талбай, амарч тухлах орчин бүрдсэн тоглоомын талбайн эргэн тойронд явган хүний зам, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж дуусгаад Сууц Өмчлөгчдийн холбоо, оршин суугчдад нь хүлээлгэж өглөө.
Багагүй хөрөнгө хүч зарж бүтээн байгуулсан тохижилтын хэсгүүдийг эвдэж сүйтгэхгүй ариг гамтай ашиглаж хайрлан хамгаалж байхыг хүсч байна гэлээ.
Б.Норовсамбуу