Цас орох бүрт цэвэрлэгээ хийж байхыг даалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын Засаг дарга буюу Улаангом хотын захирагч Ц.Пүрэвжав даваа гарагт анхны захирамжаа гаргаж, Улаангом сумын аж ахуйн нэгж байгууллагуудыг маргааш буюу баасан гарагийн 14 цагаас байгууллагынхаа гадна орчны цасыг цэвэрлэх шийдвэр гаргалаа.
Ингэхдээ цас орох тоолонд захирамж гаргаад байх бус, цас орсон долоо хоногийн баасан гарагийн 14 цагаас аж ахуйн нэгж, байгууллагууд тогтмол цэвэрлэгээнд гарч байх нэгдсэн захирамж гаргасан гэнэ.
Түүнчлэн Улаангом сум маань 152 мянган толгой малтай. Гэтэл ганц боодол ч өвч бэлдээгүй байгаа учраас эхний ээлжинд 1000 боодол өвс, 5 тн тэжээл бэлтгэхээр болжээ.
Засаг даргын хэлж байгаагаар, сумын дотоод өр 19 сая төгрөг байгаагаас тээвэр шатахууны өр 3,2 сая, урсгал засварын өр 2,2 сая, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8,6 сая төгрөг байгаа ажээ.
Б.Батхүү