Алслагдсан малчны суурьт явуулын үйлчилгээ хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:22:42

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаатай холбогдуулж сумдын Засаг дарга нартай уулзалт хийж хүндэрч  байгаа нөхцөл байдлыг сайжруулах болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэмж хангах хүрээнд зарим асуудлуудыг шийдвэрлэв.

Зарим сумын зам даваа цасанд боогдсон учраас малчдад хүрэх зам гаргаж өвс тэжээл нэмж бэлтгэн алслагдмал суурьшсан малчин өрхүүдэд эрүүл мэндийн явуулын анхан шатны  үйлчилгээ үзүүлж ажиллахыг үүрэг болгов. Үүнд мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг багтаасан ажлын шуурхай хэсгүүдийг байгуулж өвөлжилт хүндэрч болзошгүй газруудтай газар дээр нь танилцаж арга хэмжээ авч ажиллах, Шарын гол, Орхон сумдын алслагдсан малчдад явуулын эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Түүнчлэн өвөлжилт хүндэрч магадгүй учраас малчдаас ирсэн махыг ченжийн гар дамжуулалгүйгээр иргэдэд шууд худалдаалах арга хэмжээг авч ажиллахаар болов.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news