Нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-15 22:28:19

Булган аймгийн Булган сумын Нутгийн зөвлөл, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран "Эрүүл амьдрал - Булган" аяныг  Булган суманд амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах нээлттэй үзэсгэлэнг Булган сумын соёлын төвд дэлгэлээ.

Мөн эмч, эмнэлгийн мэргжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж нийт 81 эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа. Аяны хүрээнд иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг гэмтэл, дотор, мэдрэл, эхо, нүд, шүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд чиглэлээр хийж, үзлэгт нийт 346 иргэд хамрагдлаа.

Шаардлагатай тохиолдолд дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэх, нарын мэргэжлийн эмчийн хяналтанд авах зэрэг олон талт арга хэмжээг мөн авсан байна.  Энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон, бусдад үлгэр жишээ болохуйц сайшаалтай ажил болсныг иргэд ярьж байлаа.

                                                                                                                                          П.Батням

Related news