СЭЛЭНГЭ: Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө сэрүүхэн хононо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар сэрүүхэн хонохыг аймгийн
УЦУОШТ-өөс анхааруулж байна.
Маргаашийн
20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Зарим сумдын нутгаар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд
6-11 метр байна. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +18+23 градус
дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын
температур шөнөдөө +8+10 градус, өдөртөө +20+22 градус дулаан байна.
8
дугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15,
17-нд зарим сумдын нутгаар аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи
ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +7+12
градус, өдөртөө +18+23 градус дулаан, 14-нөөс өдөртөө +25+30 градус хүрч
дулаарна.