СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд ургац тогтоолтын ажлыг эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-11 12:25:23

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 02/265 тоот Ургацын баланс тогтоох, ургацын чанарт дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэн тайлагнах чиглэлийг дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац тогтоолтын  ажлыг энэ сарын 7-ны өдрөөс эхлээд байна.

 

Сэлэнгэ аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311,9 мянган га эргэлтийн талбайтай. "Атар IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-аар, усалгаатай тариалангийн талбайг 100 га-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

 

Өнгөрсөн хавар 40,9 мянган га үр тариа тариалахаар төлөвлөөд улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 12,0 мянган га-д, тэжээлийн ургамал 30,5 мянган га-д, тосны ургамал 45,0 мянган га-д, төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган га талбайд тус тус тариалжээ.  

 

Related news